Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:56 - Ариун Библи 2013

56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

56 Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд түүний хүчит эрс олзлогдож, тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:56
32 Mawu Ofanana  

Иосефын нум бат бэх, Гар нь хүчтэй байх бөгөөд Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.


Сүйрэгч болох Вавилон охин оо, Бидэнд үйлдсэн ёсоор чинь Чамд хариулагч нь азтай яа!


Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож, Нумууд нь хугарах болно


Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.


Тэрээр галтай сумнууд, Бамбай, илд ба дайны зэвсгүүдийг Тэнд хугалжээ. Села


Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, Сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.


Учир нь Сионд хариуг нь өгөх жил, Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.


Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


“Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Еламын нумыг Тэдний хүч чадлын хамгийн сайныг хугалах гэж байна.


Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Худал зөнч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно! Хүчит эрсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Тэгэхэд тэнгэр, газар болон Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр Баярлан хөөрч хашхирах болно. Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч, Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилоны дундаас зугт, Хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул Шийтгэл дотор нь бүү сүйр. Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.


ЭЗЭН, Та хариу цохиоч, Гарынх нь үйлсэд хариулаач.


Би чиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, баруун гараас чинь сумнуудыг чинь авч чулуудна.


Дараа нь Израилийн хотуудын оршин суугч нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай, халхавч, нум, сум, бороохой, жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.


Нум атгагч нь үл тэснэ. Хурдан хөлтөн нь эс зайлна. Морьтон нь ч амиа үл аварна.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.


Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учир Тэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд Бүгд чамайг тонох болно. Энэ нь газар нутаг, сууринд Оршин суугчдад нь үйлдсэн Хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Дийлэгч агсны нум хугарахад Дийлдэгч нэгэн нь харин хүчийг агсав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa