54 Вавилоноос хашхирааны, Халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!
54 Вавилоноос хашхирааны, халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!
Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.
Гантай газрын халуун лугаа адил билээ. Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт Та харийнхны үймээн шуугианыг дарав. Харгис догшины дуу номхтгогдоно.
Тулалдааны дуу чимээ болон их сүйрэл нутагт байна.
Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.
Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.
ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.