Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:43 - Ариун Библи 2013

43 Хотууд нь айдас болоод Хатаж хагссан нутаг, цөл Ямар ч хүн амьдардаггүй, Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

43 Түүний хотууд айдас, хатаж хагарсан нутаг болон цөл буюу ямар ч хүн амьдардаггүй бөгөөд ямар ч хүний хүү түүгээр дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:43
12 Mawu Ofanana  

Ирж, Бурханы үйлсийг, Дэлхийг хэрхэн эзгүйрүүлснийг нь харагтун.


Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж, Үеэс үед үл амьдарна. Арабууд тэнд майхнаа эс барина, Хоньчид сүргээ үл хотлуулна.


Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор Сундуу бут, өргөст халгай ургаж, Цөөвөр чонын орогнох газар, Тэмээн хяруулын нутаг болно.


Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй Ёрын муу юм чам дээр ирнэ. Зайлуулж чадахааргүй гай гамшиг Чам дээр унана. Чиний мэдэхгүй сүйрэл Гэнэт чам дээр ирнэ.


Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Эх чинь ихэд ичиж, Чамайг төрүүлсэн тэрээр басамжлагдана. Үзэгтүн, тэр үндэстнүүдийн хамгийн жижиг нь болж, Цөл, гандаж хатсан, зэлүүд газар болно.


Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна. Учир нь Вавилоны газар нутгийг Оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa