42 Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ. Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.
Тэр дээрээс сунган, намайг авч, Их уснаас татан гаргав
Үхлийн хүлээс намайг хэрж, Мөхлийн урсгал намайг дайрч
Таны хүрхрээнүүдийн дуунд Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг. Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээг, Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
Аяа ЭЗЭН, их ус босон, Их ус нүргээнээ өндөрсгөн Их ус хүрхрээнээ өргөнө.
Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи, Цөлөөс аймшигт газраас ирнэ.
Учир нь Вавилоныг ЭЗЭН устгах гэж байгаа бөгөөд Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно. Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ. Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсдоно.
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно.
Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно.
Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав.
Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ.
Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.