40 “Би тэднийг хурга мэт, Хуц ухна мэт нядалгаанд авчирна.
40 “Би тэднийг хурганууд мэт, хуцнууд ба ухнанууд мэт нядалгаанд авчирна.
Харин буруут нь мөхнө. ЭЗЭНий дайснууд нугын цэцгүүд мэт болж, Тэд утаа мэт замхармой.
Харин Таны төлөө бид Бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядалгааны хонь мэтээр Бид тооцогджээ.
ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.
Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.
Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.
Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуц, хурга, ухна, бух буюу бүгд Башаны таргалуулсан мал юм.