Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 51:24 - Ариун Библи 2013

24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх бузар муу үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би нөхөн төлөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 51:24
25 Mawu Ofanana  

Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна?” гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нараас урссан цусны өс авалт Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.


Бүгдээрээ цуглаж, сонсогтун. Хэн нь эдгээрийг тунхагласан бэ? ЭЗЭН түүнийг хайрладаг. Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж, Мутар нь халдеичуудын эсрэг байна.


Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан


Хотоос гарах их шуугиант дуу, Сүмээс гарах дуу чимээ бол Дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа ЭЗЭНий дуу юм.


Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө» хэмээв.”


Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Чамаар Би хоньчинг хонин сүрэгтэй нь нураадаг, Чамаар Би тариачинг буулгат үхэртэй нь нураадаг бөгөөд Чамаар Би захирагч, удирдагчдыг нураадаг.


Надад болон махбодод минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай” гэж Сионы оршин суугч хэлэх болно. “Цус минь Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж Иерусалим хэлэх болно.


Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.


Учир нь устгагч нь түүний эсрэг, Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд Хүчит эрс нь олзлогдож, Тэдний нумууд хугалагдах болно. Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан, Тэрээр бүрэн хариулна.


ЭЗЭН, Та хариу цохиоч, Гарынх нь үйлсэд хариулаач.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa