21 Чамаар Би морийг унаачтай нь нураадаг, Чамаар Би тэргийг хөлөглөгчтэй нь нураадаг,
21 Чамаар Би морь болон түүнийг унагчийг нураадаг,
Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан.
Иаковын Бурхан, Таны зэмлэлээр Морьтон хийгээд морь нь Гүн нойронд автжээ.
Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.
Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.
Фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй нь далайд хаягч нь Тэр билээ. Шилдэг дарга нар нь бас Улаан тэнгист живсэн юм.
Тэрээр тэрэг ба морьд, Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг. (Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй. Тэд зулын гол мэт унтарч замхарна.)
Морьд ба тэрэгнүүдийнх нь Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно! Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.
Та нар Миний ширээнд морьд, тэрэгчид, хүчит эрс болоод бүх дайчнаар цадна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би та нарын дундаас Морьдыг чинь тасалж, Тэрэгнүүдийг чинь устгах болно.
“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд тэрэгнүүдийг чинь шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас тасалж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй.”
Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд
Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих Хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.
Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын мах, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүгдийн махыг идэх юм хэмээн хэлэв.