10 ЭЗЭН зөвтгөлийг маань авчрав. Ирцгээ, Бурхан ЭЗЭНийхээ үйлсийг Сионд хэлцгээе!
10 ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав. Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!
Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.
Тэрээр зөв байдлыг чинь гэрэл адил, Шударга хэргийг чинь үд дунд мэт гийлгэюү.
Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.
Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сион охины үүд хаалган дээр Таны авралд би баясна.
Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.
Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно.
Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Сүмийнх нь төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилон нутгаас Оргодлуудын бас дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.
Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.