Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:4 - Ариун Библи 2013

4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд, мөн Иудагийн хөвгүүд ч гэсэн ирнэ. Тэд уйлсаар явах бөгөөд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг тэд эрэлхийлэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:4
32 Mawu Ofanana  

нэрээр минь дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган залбирч, нүүрийг минь эрэлхийлж, хорон муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн. Түүний нүүр царайг үргэлж хайгтун.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун.


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна.


«Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно.


Тэгтэл Нетаниагийн хүү Ишмаел явуут уйлсаар тэднийг угтахаар Мизпагаас гарч ирэв. Тэр тэдэнтэй уулзаад тэдэнд —Ахикамын хүү Гедалиа уруу ирнэ үү! гэв.


Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.


Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.


ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн!


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa