Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:34 - Ариун Библи 2013

34 Тэдний Аврагч нь хүчтэй, Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг. Тэрээр дэлхийд амралтыг, Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

34 Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:34
32 Mawu Ofanana  

Та тэнгэрээс, Өөрийн орших газраасаа тэдний залбирал, гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгч, Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучлан өршөөнө үү!


Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.


Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН! Надтай тулалдагчидтай тулалдаач!


Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭН Тэднийг тоногсдыг Тэр тононо.


Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй Тэр чамтай тэдний өмнөөс зарга хэлцэнэ.


Бүү айгтун, өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална” гэж Чиний Золигч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН тунхаглаж байна.


Израилийн Ариун Нэгэн, Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн Дээдсийг нь төдийгүй, Усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг буулган авчирна.


ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй Бидний Аврагч Израилийн Ариун Нэгэн болой.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


“Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”


Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, Тэдний хотол түмэн Миний өмнө тогтоогдоно. Би бүх дарангуйлагчийг нь шийтгэнэ.


Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, Түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж, Чиний төлөө бүрэн өшөө авна. Би тэнгисийг нь хатааж, Оргилох ундаргыг нь хуурай болгоно.


Ай Эзэн, сэтгэлийн минь хэрэг өмгөөлөл олж, Амь амьдрал минь золилт хүртэв.


ЭЗЭН цэргийнхээ тэргүүнд дуугаа өргөнө. Хуаран нь юутай том. Учир нь тушаалыг нь биелүүлэгч хүчирхэг ажгуу. ЭЗЭНий өдөр үнэхээр агуу, маш аймшигтай. Хэн үүнийг тэвчиж чадах вэ?


Одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой тул Сион охин оо, дуншиж буй эмэгтэй шиг Нярайлахаар өвдөж, шанал. Тэнд чи аврагдана, ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас чөлөөлнө.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa