Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:32 - Ариун Библи 2013

32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

32 Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана. Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:32
22 Mawu Ofanana  

Намайг худал хуурмагаар завхруулсан учраас Бардам хүмүүс ичих болтугай. Харин би тушаалуудыг тань бясалгана.


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал.


Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Би Дамаскийн хана хэрмэнд гал тавих бөгөөд Тэр нь Бен-хададын бэхлэлт цамхгуудыг залгих болно.


Тэд чамаас буланд ч, сууринд ч зориулж чулуу авахгүй. Харин чи мөнхөд зэлүүд хоосон болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ.


Тирийн хэрмэнд Би гал илгээнэ. Цайзуудыг нь тэр нь залгих болно”


Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”


Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно,


Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.


Газын хэрмэнд Би гал илгээнэ, Цайзуудыг нь тэр залгих болно.


Моабын дээр Би гал илгээнэ. Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно. Моаб бужигнаан дунд, дайны уухай, бүрээн дуунд мөхнө.


Иуда дээр Би гал илгээнэ. Иерусалимын цайзуудыг тэр залгих болно”


Онгон Израиль унаад, дахин үл босно. Тэр нутагтаа хаягдсан. Түүнийг босгох хэн ч алга.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa