Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:27 - Ариун Библи 2013

27 Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:27
22 Mawu Ofanana  

Энэхүү хувь заяа өрнийнхнийг айлгаж Тэрхүү аймшиг дорнынхныг нөмөрдөг.


Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.


Өдөр нь ирж буйг ЭЗЭН харах тул Тэрээр түүнээс болж инээнэ.


Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Та нар асуумаар бол асуу л даа. Дахин буцаж ир гэв.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.


ЭЗЭН, Та намайг мэддэг мөн хардаг төдийгүй, Тан уруу хандах зүрхийг минь шалгадаг билээ. Иймд нядалгааны хоньд мэт тэднийг чирч, Үй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарт хядлага, бутралын өдрүүд нүүрлэсэн бөгөөд Та нар шилмэл сав шиг унана.


Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно.


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.


Моаб устгагдсан бөгөөд Эрчүүд хотууд уруу нь явжээ. Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Өв залгамжлалыг минь тоногчид оо, Та нар баяр хөөртэй, баясан байгаа тул Тариа цохигч охин бяруу мэт дэвхцэж, Азарганууд мэт янцгаадаг тул,


“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.


“Би тэднийг хурга мэт, Хуц ухна мэт нядалгаанд авчирна.


Гаслахыг минь тэд сонссон ч Тайтгаруулах хүн үгүй. Гай гамшгийг минь сонссон дайснууд маань, Ийн үйлдсэнд тань баярлаж байх авч Надтай адил болох өдрийг нь Тунхагласан ёсоороо Та авчраасай.


Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


Наран дээр нэгэн тэнгэрэлч зогсохыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн доогуур нисэж буй бүх шувуудад —Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa