Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:26 - Ариун Библи 2013

26 Түүн дээр хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган түүнд юуг ч бүү үлдээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Түүн уруу хамгийн алсын хязгаараас ир. Амбааруудыг нь онгойлгож, түүнийг овоо мэт овоолж, гүйцэд устган, түүнд юуг ч бүү үлдээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:26
19 Mawu Ofanana  

Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Чамайг нэрээр чинь дуудсан Би ЭЗЭН, Израилийн Бурхан гэдгийг Чамд мэдүүлэхийн тулд Би чамд харанхуйн эрдэнэс, Далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.


Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.


Халдеи нь дээрэм тонуулын зүйл болно. Түүнийг тоногч бүгд ханах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭНий дургүйцлээс болж Тэрээр оршин суугчтай болохгүй, Харин бүрэн эзгүйрэх болно. Вавилоны хажуугаар өнгөрөгч бүхэн айж, Бүх шархнаас нь болж шогшрох болно.


Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.


Бүхий л дэлхийн алх хэрхэн таслагдаж, хугарав аа! Вавилон нь үндэстнүүдийн дунд хэрхэн айдас болов оо!


“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд Агуу их үндэстэн болон олон хаад Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Дайсан минь харах болно. “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж Надад хэлсэн тул ичгүүр түүнийг нөмрөх болно. Одоо тэрээр гудамжны шавхай мэт гишгэгдэх болно. Нүд минь түүнийг нь бас харна.


Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?


Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа.


Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa