Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:2 - Ариун Библи 2013

2 Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 “Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Түүнийг бүү нуу, «Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болов, Мардук эвдэрч нурсан. Түүний хөргүүд ичгүүр болж, түүний шүтээнүүд эвдэрчээ”.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:2
34 Mawu Ofanana  

Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.


Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун!


Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн!


Тэр өдөр та нар: “ЭЗЭНд талархацгаа. Нэрийг нь дууд. Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Тэр үед түүнийг өвчтэй байж байгаад эдгэснийг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв.


Бел бөхийн, Небо сунаж унана. Шүтээнүүд нь араатан ба мал адгуус дээр ачигдсан байна. Тээш тань ядарсан адгууснуудад Үүрэх хүнд ачаа болжээ.


Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа! Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож, Боол Иаковаа ЭЗЭН аварлаа гэж Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.


Чи сонссон. Энэ бүгдийг харагтун. Чи үүнийг мэдүүлэхгүй юу? Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг, Чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.


Чи тэдэнд “Тэнгэрс ба газрыг бүтээгээгүй бурхад дэлхийгээс болон тэнгэрсийн доороос устах болно” гэж хэл.


Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл. Шийтгэлийнхээ цагт тэд устана.


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Одоо үндэстнүүдэд мэдээл! Иерусалимын дээр тунхагла. “Бүслэгчид алс холын орноос ирж, Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөдөг.


Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс Гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.


Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.


Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, Хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.


Нутагт дохио тэмдэг босгож, Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, Түүний эсрэг Арарат, Минни, Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.


Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар Нэг зарлага нөгөөтэй уулзахаар, Нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Тиймээс үзэгтүн, Би Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна. Бүх газар нутаг нь ичгүүр болж, Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.


“Тиймээс, үзэгтүн, Би шүтээнүүдийг нь шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд Үхлийн шархтай нэгэн нь Газар нутаг даяараа ёолох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав.


Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ. Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


Небухаднезар тэдэнд —Шадрах, Мешах, Абеднего нар аа, та нар бурхдад минь үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөөгүй нь үнэн үү?


ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.


Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa