Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 50:15 - Ариун Библи 2013

15 Түүний эсрэг тал бүрд Тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, Багананууд нь унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг Түүнд мөн түүнчлэн үйлд.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

15 Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.

Onani mutuwo Koperani




Иеремиа 50:15
44 Mawu Ofanana  

Бүх удирдагчид, хүчит эрс болон Давид хааны бүх хөвгүүд ч Соломон хааны өмнө унан мөргөцгөөв.


Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн!


Энэ нь үндэстнүүд дээр өшөө авалтыг, Ард түмнүүд дээр ялыг гүйцэлдүүлэхийн тулд,


Өшөө авалтын Бурхан ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!


Тэр Түүнд зөвт байдлыг хуяг мэт Мөн авралын дуулгыг тэргүүнд нь өмсгөв. Өс хонзонгийн өмсгөл хувцсыг өмсөн, Өөрийгөө цуваар мэт зүтгэлээр ороов.


Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.


Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах Өшөө авалтын тэр өдөр Түг түмдийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, Тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт Түг түмдийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Нумаа татдаг та бүхэн Вавилоны эсрэг тал бүрд Тулалдааны шугамаа зурцгаа. Түүнийг харва, ЭЗЭНий эсрэг тэрээр нүгэл үйлдсэн тул Сумаа бүү хямгад.


ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож, Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа. Халдеичуудын нутагт үйлдэх ажил Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.


Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Зорилго нь Вавилоныг устгахаар Түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.


Түг түмдийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг дэвхрэг мэт хүмүүсээр лавтайяа дүүргэх бөгөөд Тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно.


Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Бүхий л дэлхийг устгадаг Устгагч уул аа, үзэгтүн, Би чиний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би чиний эсрэг мутраа сунгаж, Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн Чамайг шатсан уул болгоно.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж, Чиний төлөө бүрэн өшөө авна. Би тэнгисийг нь хатааж, Оргилох ундаргыг нь хуурай болгоно.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж, Өндөр гулдан хаалганууд нь шатна. Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”


Вавилоны дундаас зугт, Хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул Шийтгэл дотор нь бүү сүйр. Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.


“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.


Хүрэлцэхүйц талх олох гэж Египет, Ассирид захирагдав.


Тэрээр гэрээг зөрчин тангаргийг үл тоомсорлов. Харагтун, тэрээр гар барьсан боловч энэ бүх зүйлийг үйлдэв. Тэрээр амь үл мултарна” гэв.


Баруун гарт нь “Иерусалим уруу” хэмээх мэргэ төлгө таарсан нь хэрэм эвдэгчийг тавьж, аллагад зориулан ам нээж, чанга дуугаар уухайлж, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж, овоо босгож, далан ухахын тулд юм.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ.


Харин бидний зөв бус нь Бурханы зөвийг тодруулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Бидэн дээр уур хилэн буулгагч Бурхан зүй бус гэх үү? (Би хүний ёсоор ярьж байна.)


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.


Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж.


Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.


Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.


Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил эмэгтэйчүүдийн дундаас эх чинь хүүхэдгүй болно гэв. Самуел Агагийг Гилгалд ЭЗЭНий өмнө тас цавчив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa