Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 5:9 - Ариун Библи 2013

9 Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?

Onani mutuwo Koperani




Иеремиа 5:9
23 Mawu Ofanana  

Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.


Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж, Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.


Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд л ундаан өргөл асгаж, Идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?


Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна.


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ, Гэхдээ бүрмөсөн бүү устга. Мөчрүүдийг нь суга тат, Учир нь тэд ЭЗЭНийх биш.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө Эс авах гэж үү?” гэж хэлэгтүн!


Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч, Үүнийгээ барьсаар сульдаж байна. “Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга. Учир нь, настай ба хөгшин, Эхнэр ба нөхөр Аль аль нь авагдах болно.


Учир нь түг түмдийн ЭЗЭН Ийн айлдаж байна. “Моддыг нь огтолж, Иерусалимыг бүсэл. Зөвхөн дарлалаас өөр зүйлгүй энэ хот шийтгэгдэх ёстой.


Тэдний хэл бол үхлийн сум. Энэ нь заль мэхийг ярьдаг. Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би Өшөөгөө авахгүй гэж үү?”


Нүгэл үйлдэн, тэрсэлсэн Биднийгээ Та эс уучлав.


Сион охин минь, хилэнц чинь дууслаа. Тэр чамайг цаашид цөлөхгүй. Едом охин минь, Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно. Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


Мэлмий минь өрөвдөхгүй, Би өршөөхгүй. Жигшүүрүүд чинь чиний дунд байсаар байх үед Би замналын чинь дагуу чамд нөхөн төлнө. Тэгэхэд цохигч нь ЭЗЭН Би гэдгийг та нар мэднэ.


Баалын өдрүүдийн учир Би түүнийг шийтгэх болно. Тэр тэдгээрт утлага уугиулж, Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн Амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН айлдаж байна.


Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Уг газар нутаг бузар болж, улмаар Би хилэнцийнх нь шийтгэлийг үүн дээр авчирсан бөгөөд уг нутаг оршин суугчдаа бөөлжин гаргажээ.


Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ.


Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa