30 Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.
Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.
Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.
Тэнгэрс ээ, үүнд хиртхийгтүн! Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд Аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод Худал хуурмагаар алхах явдал билээ. Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй. Надад тэд бүгд Содом мэт Оршин суугчид нь Гоморра мэт болов.
Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.