23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй. Тэд хажуу тийш эргэж, холдов.
23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй юм. Тэд хажуу тийш эргэж, холдов.
Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.
Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.
Израилийн хөвгүүд ээ, Урван тэрсэлсэн та нар Түүн уруугаа буцагтун!
Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?
Талбайн харуул мэт тэд Эргэн тойронд түүний эсрэг байна. Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина. Учир нь тэд ЭЗЭНий зам, Бурханыхаа тогтоолыг мэддэг» гэж хэлэв. Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.
Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Энгийн нэг хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.
Тийнхүү ард түмэн минь Надаас урвах хандлагатай болсон. Хэдийгээр Дээдийн Дээрх өөд Тэд өнөө хэдийг дууддаг боловч Хэн ч Түүнийг ер өргөмжлөхгүй байна.
Тэд ард түмний минь нүглээр хооллож, Хилэнцэндээ тэд шунахайрна.
Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!
Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал
Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!
Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун.