Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 5:19 - Ариун Библи 2013

19 Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

19 Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.

Onani mutuwo Koperani




Иеремиа 5:19
18 Mawu Ofanana  

Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


“Учир нь Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуу ухан хийхийн тулд Амийн усны ундарга Намайг умартсан.


Израиль боол юм уу? Эсвэл тэр нь төрөлхийн зарц юм уу? Яагаад тэр бусдын олз болов?


“Би гэмгүй. Уур хилэн нь надаас үнэхээр зайлжээ” гэж чи хэлсэн. Үзэгтүн, “Би нүгэл үйлдээгүй” гэсний чинь төлөө Би чамайг шүүх болно.


“Гэтэл тэдгээр өдрүүдэд ч гэсэн чамайг Би бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэдний өмнө Миний тогтоосон хуулийг тэд орхиж, дуу хоолойг минь дагаагүй, түүний дагуу яваагүй.


Боолууддаа ноёрхуулав. Гараас нь биднийг салгах хүн ч алга.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa