Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 5:17 - Ариун Библи 2013

17 Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина. Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина. Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина. Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

17 Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 5:17
25 Mawu Ofanana  

ЭЗЭН баруун мутраараа, Хүчит гараараа тангараглав. “Би үр тариаг чинь дахин Дайснуудад чинь хоол болгон өгөхгүй. Мөн чиний хөдөлмөрөөр бий болсон шинэ дарсыг гаднынхан уухгүй.


Харин хураагчид нь түүнийг идэж, ЭЗЭНийг магтана. Цуглуулагчид нь түүнийг ариун газрын минь Хашаан дотор ууна.”


Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ.


Учир нь, харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургийг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын гулдан хаалгануудын үүдэнд, хэрмийнх нь харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.


ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас Амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.


Би хартал, үзэгтүн, Арвин жимстэй газар нь цөл бөгөөд Бүх хот нь ЭЗЭНий өмнө, Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


“Гэтэл тэдгээр өдрүүдэд ч гэсэн чамайг Би бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.


“Би тэднийг заавал булаан авах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэм, Инжрийн модон дээр ямар ч инжир байхгүй болж, навч хагдарна. Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” хэмээсэн гэж хэл.


Данаас морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргином. Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь, Хот болон оршин суугчдыг нь залгидаг.


Шархдан унах эрс мэт хүүхдүүд үрэгдэнэ Шаналан, тэд эхийнхээ өвөр дээр амиа асгахдаа “Тариа, дарс байна уу?” гэцгээнэ.


Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


«Амрагуудын минь надад өгсөн хөлс энэ» гэж өгүүлэх Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг Би сүйтгэх болно. Би тэдгээрийг ой болгож, Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.


Учир нь Израиль Бүтээгчээ мартаж, Орднуудыг байгуулсан. Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан. Хотууд уруу нь Би гал илгээж Орднуудыг нь тэр түймэрдэх болно.


Тэдний өмнө гал шатаж, Ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг Еден цэцэрлэг шиг байх боловч Дараа нь зэлүүд цөл шиг болно. Тэднээс юу ч зугтаж эс чадна.


Би та нарт үүнийг үйлдэх болно. Нүд ширгээж, сэтгэл туйлдуулах сүрьеэ өвчин, халуурал, гэнэтийн аймшгийг Би та нарт оноох болно. Дайснууд чинь бүгдийг идэж дуусгах тул та нар үрийг дэмий суулгана.


“Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд Хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa