Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:8 - Ариун Библи 2013

8 Деданы оршин суугчид аа, зугт, Буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед Дээр нь Есавын гай гамшгийг авчрах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 Деданы оршин суугчид аа, зугт, буцаж эргэ, гүн газруудад амьдар. Учир нь Би түүнийг шийтгэх үед түүний дээр Есавын гай гамшгийг авчрах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:8
22 Mawu Ofanana  

Энэ нь ЭЗЭН газрыг донсолгохоор босоход Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө Хүмүүс хадны агуй, хавцлын ан цав уруу орохын тулд ажээ.


Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.


Учир нь илд минь тэнгэрт согтоод, Үзэгтүн, Едомын дээрээс, Миний шүүлтийн тулд цээрлэл болсон Ард түмний дээр энэ нь бууна.


Дедан, Тема, Буз хийгээд санчигаа хусдаг хүмүүс,


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт. Учир нь тэд ч хүртэл эргэж, хамтдаа зугтаасан. Гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг Тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Моабын оршин суугчид аа, Хотуудыг орхиж, хадны дунд амьдар. Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Зугт, амиа авар, ингэснээр та нар Цөл дэх арц мод мэт болно.


Гүй, зугт! Хазорын оршин суугчид аа, Гүн газруудад амьдар” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Вавилоны хаан Небухаднезар Та нарын эсрэг төлөвлөгөө зохиож, Та нарын эсрэг арга сэдлээ.


Тэдний тэмээнүүд дээрмийн зүйл, Үй олон үхэр сүрэг нь олз болох бөгөөд Санчигаа хусдаг бүх хүнийг Би бүх салхины зүгт тараана. Би тал бүрээс тэдэнд гай гамшгийг нь авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас Едомын эсрэг мутраа сунгаж, түүнээс хүн амьтныг таслах болно. Би түүнийг балгас болгоно. Теманаас Дедан хүртэл тэд илдэнд унана.


Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон.”


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид эргэн ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг гэм нүгэлт нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно.”


Дэлхийн хаад, суутнууд, цэргийн жанжингууд, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хаданд нуугдацгааж,


Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa