Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:31 - Ариун Библи 2013

31 Босож, тайван байгаа, Аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, хөндөл алга. Зөвхөн тэд л амьдардаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

31 Босож, тайван байгаа, аюулгүй амьдарч байгаа үндэстний эсрэг яв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүнд ямар ч үүд, түгжээ алга. Зөвхөн тэд л амьдардаг юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:31
17 Mawu Ofanana  

Маадгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолд Сэтгэл маань ханаж цадлаа.


Харагтун, эдгээр нь буруутууд юм Үргэлж санаа амар байж Эд хөрөнгөө тэд арвижуулна.


Маадгар эмс ээ, цочирд, Бардам охид оо, зов! Хувцсаа тайлан нүцгэлж, Бэлхүүсээрээ таар ороо!


Маадгар эмс ээ. Босож, дуу хоолойг минь сонс, Ихэрхүү охид оо, үгэнд минь чих тавь!


Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!


Амарлингуй суугаад, «Би, надаас өөр алга. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, Хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж Зүрхэндээ өгүүлэгч тачаангуй нэгэн ээ, Одоо сонсогтун.


Моаб залуугаасаа л тайван байжээ. Шавар саван дотроо тэрээр сандаачуулагдаагүй байв. Тэрээр савнаас сав уруу уудлуулаагүй, Цөллөгт ч яваагүй. Тиймээс тэрээр амтаа хадгалсан агаад Тааламжит үнэр нь өөрчлөгдөөгүй.


Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр байна. Учир нь харагтун, тэр ирж байна»


“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


«Би Магог дээр ба арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд бүрэн хүчтэй, олон байвч, Тэд таслагдаж, өнгөрөн одох болно. Би та нарыг зовоож байвч Цаашид та нарыг Би зовоохгүй.


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Хадны оройгоос би түүнийг харж, толгодын дээрээс би түүнийг ажигласан. Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй, Ангид орших ард түмэн байна.


Израиль амар төвшин сууж, Иаковын булаг нь үр тариа, шинэ дарсны газарт ганцаархнаа байна. Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa