Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:3 - Ариун Библи 2013

3 “Аи устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, Таар бүсэлж гашуудан Хана хэрмүүдийн дунд нааш цаашаа гүй. Учир нь Малкам тахилч нарынхаа хамт, Түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 “Ай устгагдсан тул, Хешбон оо, гашуудагтун! Раббагийн охид оо, хашхирагтун, таар бүсэлж, гашуудан, хана хэрмүүдийн дунд наашаа цаашаа гүй. Учир нь Малкам өөрийн тахилч нар болон өөрийн түшмэдийн хамт цөллөгт явах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:3
28 Mawu Ofanana  

Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэдүүд болон бүх Израилийн хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ.


Учир нь тэд Намайг орхин сидончуудын охинтэнгэр Ашторэт, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомд мөргөж, Миний замаар явсангүй. Эцэг Давид шигээ Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдсэнгүй. Миний зарлиг, Миний тогтоолыг сахисангүй.


Ингээд Соломон сидончуудын охинтэнгэр Ашторэт, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг дагав.


Сидончуудын бузар болох Ашторэт, Моабын бузар болох Хемош, Аммоны хөвгүүдийн бузар болох Милком нарт зориулан Израилийн хаан Соломон, Иерусалимын зүүнтээд Мөхлийн уулын өмнө талд босгосон мөргөлийн өндөрлөгүүдийг хаан бузарлажээ.


Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав,


ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун! Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.


Үүд хаалга аа, уйлагтун! Хот оо, цурхиран уйл! Хамаг филистчүүд ээ, та нар Сарниж алга болцгоо! Юу гэвэл умардаас утаа ирж байна. Түүний жагсаалын цэргээс Нэг нь ч эс хоцров.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.


Тиймээс Моаб Моабын төлөө орилно. Хүн бүр орилно. Чи Кир-харасетийн үзмийн боовны төлөө Бүрмөсөн цочирдон гашуудна.


Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.


Таршишийн хажуугаар өнгөрөгтүн! Эргийн суугчид аа, уйлагтун!


Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл. Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн биднээс эргэж буцаагүй.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан “Үзэгтүн, Би Тебесийн Амон, Фараон, Египетийг бурхад болон хаадтай нь хамт, Фараоныг болон түүнд найддаг хүмүүсийг ч хүртэл шийтгэх гэж байна.


Моаб дахин магтагдахгүй. Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдсэн. «Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно. Чиний араас илд дагах болно.


Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ. Уйлан хашхир. Моаб устгагдсан гэж Арнон хавиар тунхагла.


Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан Итгэл найдвараасаа болж Чи өөрөө олзлогдох болно. Хемош ч тахилч нарынхаа бас түшмэдийнхээ хамт цөллөгт явах болно.


Аммоны хөвгүүдийн тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израиль ямар ч хөвгүүдгүй юу? Эсвэл түүнд ямар ч өв залгамжлагчид байхгүй юу? Тэгвэл яагаад Малкам нь Гадыг эзэлж, Хүмүүс нь тэдний хотуудад оршин суусан юм бэ?”


Вавилон гэнэтхэн унаж нурав. Түүний дээр уйл! Өвчин шаналалд нь зориулж гавар авчир. Тэрээр эдгэрч магад.


Ард түмний минь охин чи Таар өмсөж, үнсэн дотор өнхөр. Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд. Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.


Тэдний хаан цөлөгдөнө. Жононгууд нь ч бас хамт байна” гэж ЭЗЭН айлдаж байна.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мөргөгсөд, Доош мэхийж ЭЗЭНд тангарагладаг ч Милкомоор бас тангараглагсад,


Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл, орил.


Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи уруу эрчүүдийг илгээн, тэдэнд —Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав.


Ингээд ЭЗЭН, Иошуад —Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.


Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa