Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:29 - Ариун Библи 2013

29 Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна. Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ, Бүх ачаагаа болон тэмээнүүдээ Авч явахдаа тэд нэг нэгэндээ «Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Тэд өөрсдийн майхнууд болон мал сүргээ авч явна. Тэд өөрсөддөө зориулан майхны хөшигнүүдээ, өөрсдийн бүх ачааг болон тэмээнүүдээ авч явах бөгөөд тэд нэг нэгэндээ «Тал бүрээс айдас!» гэж хашхиралдах болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:29
21 Mawu Ofanana  

Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.


Би Мешехт түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би хөөрхийлөлтэй еэ!


Учир нь, олны базаахгүй үгийг Би сонссон. Тал бүрд аймшиг байнам. Миний эсрэг тэд зөвлөлдөж байхдаа Амийг минь авахаар тэд хуйвалджээ.


Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж, Үеэс үед үл амьдарна. Арабууд тэнд майхнаа эс барина, Хоньчид сүргээ үл хотлуулна.


Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч, Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ. Тэд тахилын ширээнд минь нийцэж Би сүр жавхлант гэрээ алдаршуулна.


Майхан минь сүйтгэгдсэн бөгөөд Бүх оосор минь тасрав. Хөвгүүд минь надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, Хөшигнүүдийг минь тогтоох хэн ч алга.


Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн майхнууд минь, агшин зуур хөшигнүүд минь үгүйрэн хоосров.


Би яагаад харав? Тэд айж, ухран тэдний хүчит эрс ялагдаж, Арагшаа харалгүйгээр зугтан хоргодож байна. Тал бүрд түгшүүр байна!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.


Үзэгтүн, Би эргэн тойрноос чинь Чам дээр айдас авчирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна. “Та нарын хүн нэгбүр Түрүүлгээ харж зайлуулагдан Оргодлуудыг хамтад нь цуглуулах хүнгүй болно.


Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв. Учир нь дайсанд илд байгаа бөгөөд Тал бүрд түгшүүр байна.


Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын Хөшигнүүд нь чичрэхийг би харлаа.


Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй,


Бид Македонид очсон ч бие махбод маань амарсангүй. Харин бид тал бүрээр шаналан зовж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ.


Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв.


Тэгэхэд Зеба Залмунна нар —Та өөрөө босож биднийг хөнөөгтүн. Хүн хүний зориг ялгаатай гэхэд Гидеон босож, Зеба Залмунна нарыг алаад, тэдний тэмээнүүдийн хүзүүнд байсан хавирган саран чимгийг мултлан авав.


Гидеоны хүсэмжилсэн алтан ээмгийн жин мянга долоон зуун шекел алт болов. Түүнээс гадна хавирган сар хэлбэртэй чимэг болон унждаг чимэг, Мидианы хаадын өмсөж байсан нил ягаан нөмрөг хийгээд тэдний тэмээнүүдийн хүзүүний зүүлт чимэг мэтчилэн байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa