Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:24 - Ариун Библи 2013

24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд тэвдэлт түүнийг барьж авав. Хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйнх шиг зовлон болон өвдөлт түүний зуурч авав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:24
13 Mawu Ofanana  

эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.


Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг Эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов?


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.


Тэд майхнуудаа болон мал сүргээ авч явна. Тэд өөрсдөдөө майхны хөшигнүүдээ, Бүх ачаагаа болон тэмээнүүдээ Авч явахдаа тэд нэг нэгэндээ «Тал бүрээс түгшүүр!» гэж хашхиралдах болно.


Тиймээс Би Еламыг дайснуудынх нь өмнө, Амийг нь эрэгчдийн өмнө нураана. Би тэдний дээр гай гамшгийг, Ширүүн уур хилэнгээ ч хүртэл авчирна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэднийг устгатлаа араас нь илд илгээнэ.


Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлон шаналанд буюу Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Төрөхийн өвдөлт түүний улмаас ирэв Тэрээр гэвч ухаангүй хүү аж. Учир нь цаг нь болоход Умайн амсарт тэр эс ирэв.


Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм.


Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa