Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 49:13 - Ариун Библи 2013

13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Бүх хотууд нь үүрдийн балгас болно” хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Учир нь Бозра нь айдас, зэвүүцэл, сүйрэл болон хараал болно гэж Би Өөрөөрөө тангарагласан билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Түүний бүх хотууд үүрдийн балгас болно” хэмээв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 49:13
21 Mawu Ofanana  

ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрөөрөө тангараглаж байна.


Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.


Бела үхэж, Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.


ЭЗЭНий илд цусаар бялхсан байна. Илд нь хурга ямааны цусаар дүүрч, Хуцын бөөрний өөхөнд цадав. Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж, Едомын газарт их нядалгаа хийнэ.


Би Өөрөөрөө тангарагласан. Амнаас минь зөвт үг гарсан бөгөөд эргэж буцахгүй. Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж, хэл бүр тангараглана.


Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”


Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, Толгойгоо сэгсрэх болно.


Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно.


Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун. Египет нутагт амьдарч буй бүх Иудагийхан! “Үзэгтүн, Би аугаа нэрээрээ тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний аманд «Эзэн БУРХАН амьд!» хэмээн нэр минь дахин хэзээ ч дуудагдахгүй.


Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.


Түг түмдийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав. “Би чамайг дэвхрэг мэт хүмүүсээр лавтайяа дүүргэх бөгөөд Тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж, Есавын гэр харин сүрэл мэт болох тул Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь Тэднийг галд хаяж шатаана.” Учир нь ЭЗЭН айлджээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa