Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:41 - Ариун Библи 2013

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж, тиймээс тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрхнүүд хүүхдээ төрүүлэхээр өвдөж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:41
16 Mawu Ofanana  

Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина. Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна. Тэд балмагдан бие биенээ харж, Царай нь галын дөл лугаа адил шатна.


Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн Төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав. Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав, Айснаасаа болж харж үл чадав.


Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг Эрэгтэй хүн бүр гараа бэлхүүсэн дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царай цонхигор болов?


Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг, Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг, Амьсгаа давчдаж буй Сион охины дууг сонсов. Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ! Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Кериот, Бозра болон Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв.


Үзэгтүн, Тэрээр өгсөж, бүргэд мэт шүүрч, Бозрагийн эсрэг жигүүрээ дэлгэнэ. Тэр өдөр Едомын хүчит эрчүүдийн зүрх төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрх шиг болно.


Дамаск дорой болжээ. Тэрээр зугтаахаар эргэсэн бөгөөд Тэвдэлт түүнийг барьж авав. Төрөхөөр дуншиж буй эмэгтэйнх шиг Зовлон шаналан ба өвдөлт түүнийг зуурч авав.


Морьд ба тэрэгнүүдийнх нь Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно! Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.


Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод, гар нь сул унжина. Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг Зовлон шаналан түүнийг зуурч авав.


Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж, Бат цайзууддаа үлдэв. Тэдний хүч доройтож, Тэд эм хүн шиг болж байна. Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж, Хөндлүүд нь эвдрэв.


Бид энэ тухай мэдээг сонссон билээ. Бидний гар сул дорой байна. Бид зовлон шаналанд буюу Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.


Моабын дээр Би гал илгээнэ. Тэр гал Кериотын цайзуудыг залгих болно. Моаб бужигнаан дунд, дайны уухай, бүрээн дуунд мөхнө.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa