3 Хоронаимаас гарах хашхирааны дуу «Сүйрэл, агуу их сүйрэл!»
3 Хоронаимаас гарах хашхирааны дуу, «Сүйрэл, агуу их сүйрэл!»
Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.
Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.
Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, Орилоон нь Еглаимд, бүр Беер-елимд ч хүрсэн.
Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Ард түмний минь охины сүйрлээс болж Тайвшруулах гэж намайг бүү оролд” гэв.
Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг. Тэрээр өглөө хашхирааныг, Өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.
Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.
Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирцгаав.
Учир нь Лухитийн өгсүүрээр Тэд уйлсаар өгсөнө. Учир нь Хоронаимын уруудах замд тэд Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.
Вавилоноос хашхирааны, Халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!