Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 48:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.

Onani mutuwo Koperani




Иеремиа 48:10
15 Mawu Ofanana  

Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.


Таны зарц энд ч, тэнд ч ажилтай байх үед өнөөх хүн алга болсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл тийнхүү байх болтугай гэв.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Цээрлэл болгохоор Миний шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” гэсэн гэлээ.


Иймээс Бурханы хүн түүнд уурлан —Та тав юмуу зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.


Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай.


Аяа, ЭЗЭНий илд ээ, Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ? Хуйндаа эргэн ор. Амарч, нам жим бай.


ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад Тэр яаж дуугүй байж чадах билээ? Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг Тэр түүнийг томилсон билээ.”


ЭЗЭН зэвсгийн сангаа онгойлгож, Дургүйцлийнхээ зэвсгийг гаргалаа. Халдеичуудын нутагт үйлдэх ажил Түг түмдийн БУРХАН Эзэнд бий.


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.


Мерозыг хараагтун гэж ЭЗЭНий тэнгэрэлч хэлэв. Хараагтун, тийм ээ, түүний оршин суугчдыг хараагтун. Тэд ЭЗЭНд туслахаар ирсэнгүй, Хүчтэний эсрэг зогсоход ЭЗЭНд туслахаар ирсэнгүй.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Харин Саул ба түүний ард олон нь Агагийг бас хамгийн сайн хонь, үхэр, тарган тугал, хурга хийгээд сайн бүхнийг хэлтрүүлж, тэр бүгдийг бүрмөсөн сүйрүүлэхийг үл хүсэв. Тэд муу, үнэ цэнэгүй малыг харин бүрмөсөн устгажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa