Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 46:2 - Ариун Библи 2013

2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандаж

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Кархемишт Евфрат мөрний дэргэд байсан бөгөөд Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд Вавилоны хаан Небухаднезарт дийлэгдсэн Египетийн хаан Фараон Некогийн цэргийн талаар, Египетэд хандан

Onani mutuwo Koperani




Иеремиа 46:2
16 Mawu Ofanana  

Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав.


Түүнийг Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд Фараон Неко түүнийг Хамат газар дахь Риблад хорьсон бөгөөд зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг уг газарт ногдуулав.


Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.


Кално нь Кархемиш шиг Хамат нь Арпад шиг Самари нь Дамаск шиг биш үү?


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.


Египетийн хаан Фараон, зарц нар нь, ноёд нь ба бүх ард түмэн нь,


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авна» гэж ЭЗЭН тунхаглаад «Миний зарц Вавилоны хаан Небухаднезарт илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстний эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж —


Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө.


Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.


Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, Мемфис болон Тахпанхест тунхагла. «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa