Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 44:7 - Ариун Библи 2013

7 Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Тиймээс одоо түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Та нар өөрсдөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд ба нялх хүүхдийг Иудагийн дундаас таслан өөрсдийгөө үлдэгсэдгүй орхихоор юунд өөрсдөдөө хор хөнөөлийг учруулна вэ?

Onani mutuwo Koperani




Иеремиа 44:7
28 Mawu Ofanana  

Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм! Амь юугаа алдах гэж отох юм!


Сургамжийг үл ойшоогч өөрийгөө үл хэрэгсэх. Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.


Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.


Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.


Өөр бурхдад үйлчилж, мөргөхийн тулд тэдний араас бүү яв. Гарынхаа бүтээлээр уурыг минь бүү хүргэ. Тэгвэл Би та нарт ямар ч хор хөнөөл учруулахгүй» гэсэн.


Гэтэл та нар Намайг сонсоогүй нь өөрсдөдөө гай болохын тулд бас гарын бүтээлээрээ Намайг уурлуулж хилэгнүүлэхийн тулд байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.


Харин бидний эцэг өвгөдийн хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ.


Тэгэхэд Иеремиа, Зедекиад —Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ.


Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.


Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юмуу амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч үгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй» гэж айлдав.


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Чамаар Би эрэгтэй, эмэгтэй хүнийг нураадаг, Чамаар Би хөгшин ба залууг нураадаг, Чамаар Би залуу хүнийг бас онгон охиныг нураадаг,


Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?”


Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд Үхэл орднуудад маань орж иржээ.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, Ходоод минь шатан зовно. Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас, Сүйрэн буй түмнээ хараад Элэг минь газарт асгарав.


Түгшүүр төрүүлэгчдийг минь Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ Тал бүрээс Та дуудав. ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй. Төрүүлж, өсгөсөн тэднийг минь Дайсан үгүй хийв.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээ Чи гэртээ гутамшигт зүйлийг дуудаж, Өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.


Амийнхаа үнээр нүгэл үйлдсэн тэр хүмүүсийн бойпруудын хувьд, тэд үүнийгээ ЭЗЭНий өмнө авчирсан бөгөөд тэдгээр нь ариуссан учраас үүнийг тахилын ширээг бүрэх давтсан ялтас болгогтун. Тэдгээр нь Израилийн хөвгүүдэд тэмдэг болог гэлээ.


Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.


Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн үхэр, хонь ба илжгүүдийг илдний ирээр бүрмөсөн устгав.


Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэж тушаав.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa