Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 44:23 - Ариун Библи 2013

23 Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Та нар тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, Түүний хууль, Түүний тогтоолууд болон Түүний гэрчлэлүүдийн дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 44:23
24 Mawu Ofanana  

Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэнээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэсэн ч та нар Амралтын өдрийг эс ариусгаснаар Израиль дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу? гэв.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.


Булай явдлыг дагагчид ойртон ирж байна. Тэд Таны хуулиас хол билээ.


Аврал буруутуудаас хол байдаг. Зарлигуудыг тань тэд эрж хайдаггүй.


Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй, Хуулиар нь алхахаас ч татгалзсан.


Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин Түүнтэй тэрсэлж, Гэрчлэлүүдийг нь эс сахисан.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй,


Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ.


Гэвч тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль эсвэл зарлигуудаар минь алхсан ч үгүй.


Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.


Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. — Иерусалим ба Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй.


Та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний Иудагийн хотуудад болон Иерусалимын гудамжнуудад шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санаагүй мөн бодоогүй гэж үү?


Тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явснаараа Намайг уурлуулсан тэдний цөвт муу явдлаас болж ингэжээ.


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Иерусалим үлэмж гэм нүгэл үйлдсэнээс Элэглэл болов. Хүндэтгэж байсан бүхэн Нүцгэнийг нь хараад түүнийг жигшдэг болов. Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж, цаашаа эргэв.


Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй.


Тэгээд ч тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийнхээс хуваалцагч болоосой гэж би хүсэхгүй.


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa