Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 44:18 - Ариун Библи 2013

18 Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Харин бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгахаа больсноос хойш бид бүх юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх өөрсдийн төгсгөлтэй учирсан билээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 44:18
8 Mawu Ofanana  

Учир нь тэр өөрийг нь цохисон Дамаскийн бурхдад тахил өргөн —Арамын хаадын бурхад тэдэнд тусалдаг. Тэдэнд би тахил өргөх аваас тэд надад туслах болно гэв. Харин тэдгээр нь түүний болон бүх Израилийн бүдрүүлэгч болжээ.


«Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.


Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.


Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa