Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 41:10 - Ариун Библи 2013

10 Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Тэгээд Ахикамын хүү Гедилиад харуулын ахмад Небузараданы хариуцуулсан Мизпад байсан хүмүүсийн бүх үлдэгсэд, хааны охид болон Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингээд Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 41:10
13 Mawu Ofanana  

Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн хүн ирсэнд тун таагүй байв.


Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж —Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич. Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран Иудаг цааш захирахгүй» хэмээв.”


Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав.


түүнд —Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь таны амийг авахуулахаар Нетаниагийн хүү Ишмаелыг илгээснийг та сайн ухаарч байна уу? гэж хэлэв. Ахикамын хүү Гедалиа тэдэнд үл итгэв.


Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa