Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 40:11 - Ариун Библи 2013

11 Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.

Onani mutuwo Koperani




Иеремиа 40:11
23 Mawu Ofanana  

Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


Моабын цөлөгдөгсдийг өөр дээрээ байлгаач! Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч!” Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож, Түрэмгийлэгчид газраас алга болно.


Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно.


Тэгээд Ахикамын хүү Гедалиад ахлах хамгаалагч Небузараданы хариуцуулсан, Мизпа дахь ард түмнээс үлдэгч бүгд мөн хааны охид ба Мизпад үлдсэн бүх ард түмнийг Ишмаел олзлов. Ингэж Нетаниагийн хүү Ишмаел тэднийг олзлон аваад, Аммоны хөвгүүд уруу гатлахаар явав.


Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авсан бөгөөд


эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач болон Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барухтай хамт ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн хүн бүр багтжээ.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Едом нь өшөө авснаараа Иудагийн гэрийн эсрэг үйлдэн эмгэнэлт гэмд унаж, өөрсдийгөө тэдэнд өширхөгч болгосон.»


Хүний хүү чи, Аммоны хөвгүүдийн зүг нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар алга ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг жигшилт зүрхээрээ баяссан тул,


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Моаб Сеир нар “Харагтун, Иудагийн гэр нь бүх үндэстэнтэй адил юм” хэмээсэн.


Хонин сүрэг минь бүх уулаар, өндөр толгод бүрээр төөрөлдөв. Хонин сүрэг минь газрын бүх гадаргаар тараагдав. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв.»”


Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ.”


Чамд үүрдийн дайсагнал байсан бөгөөд чи Израилийн хөвгүүдийг гай гамшгийнх нь үед, эцсийн шийтгэлийн үед илдний хүчинд тушаасан учир


Гуравны нэг чинь гай гамшгаар үхэж эсвэл дунд чинь өлсгөлөнгөөр мөхнө. Гуравны нэг нь эргэн тойронд чинь илдэнд унана. Гуравны нэгийг нь Би зүг бүрд тарааж, тэдний араас илд сугална.


Мөн тэднээс цөөн хэдийг авч, нөмрөгийнхөө хормойд уя.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.


Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв.


Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ.


Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэн хуарагнав. Иабешийн бүх эрс Нахашт —Бидэнтэй гэрээ байгуулаач, бид танд үйлчилье гэцгээв.


Гэтэл Аммоны хаан Нахаш та нар уруу ирэхийг та нар хараад, хэдийгээр та нарын хаан Бурхан ЭЗЭН байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж надад хэлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa