Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 40:10 - Ариун Библи 2013

10 Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Миний хувьд, үзэгтүн, би бидэн уруу ирэгч халдеичуудын өмнө зогсохын тулд Мизпад үлдэх гэж байна. Харин та нарын хувьд, дарс, зуны жимс, тос хурааж, өөрсдийн савнуудад хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 40:10
15 Mawu Ofanana  

Давид оргилоос цааш жаахан доошлов. Харагтун, Мефибошетын зарц Зиба, хааныг угтахдаа эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв.


Таны хүмүүс юутай ерөөлтэй вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар юутай ерөөлтэй вэ!


Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тэрээр хаадын өмнө зогсоно Дорд хүмүүст эс үйлчилнэ.


Өвс хадагдаж, шинэ нахиа цухуйхад, Уулан дээрх ногоог хурааж дуусах цагт


Тиймээс Би Иазер уйлах лугаа адил, Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна. Өө, Хешбон, Өө, Елеале! Зуны жимсний чинь дээр, Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө Би нулимсаараа та нарыг услах болно.


түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Рехабын хүү Ионадаб нь Миний өмнө зогсох хүнээр хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэж хэллээ.


Харин юу ч үгүй хамгийн ядуу зарим хүн ахлах хамгаалагч Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгөв.


Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав.


Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.


Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авсан бөгөөд


Иазерын төлөө уйлахаас илүүгээр, Сибмагийн усан үзэм ээ, Би чиний төлөө уйлах болно! Мөчрүүд чинь тэнгис даван сунаж, Иазерын тэнгист хүрэв. Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд, Усан үзмийн ургац дээр чинь буув.


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.


Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун!


Та нар үтрэмээсээ мөн дарс шахуургаасаа хурааж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa