Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 4:5 - Ариун Библи 2013

5 Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.

Onani mutuwo Koperani




Иеремиа 4:5
16 Mawu Ofanana  

Тэр өнгөрөх бүрдээ Та нарыг барина. Өглөөнөөс өглөөд, Өдөр шөнөгүй дайран өнгөрнө. Энэ мэдээг ойлгох нь Илт айдас байх болно” гэж айлдаж байна.


“Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл.


Харин Вавилоны хаан Небухаднезар энэ нутгийн эсрэг ирэхэд бид “Ирцгээ, халдеичуудын цэргүүд болон арамчуудын цэргүүдээс өмнө Иерусалим уруу явцгаая” гэсэн. Ингээд бид Иерусалимд амьдрав гэжээ.


Үүнийг Иаковын гэрт зарлаж, Иудад үүнийг тунхаглан


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?


Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч, хэн ч тулалдаанд үл орно. Учир нь хилэн минь бүх олон түмнийх нь эсрэг юм.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Сионд бүрээ татан, Ариун уулан дээр минь түгшүүр зарлагтун. ЭЗЭНий өдөр ирж байгаа тул Энэ нутгийн суугчид бүгд чичрэгтүн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна.


Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Хотол түмнийг дуудан цуглуулахад болон хуаранг аялуулан нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой.


Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой.


Иошуа ба Израилийн хөвгүүд тэднийг хүйс тэмтэрч, тэдэнд эцсийн хүнд цохилт учруулав. Харин тэднээс зугтан амьд гарсан нь бэхлэлт босгосон хотуудад оров.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa