Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 4:30 - Ариун Библи 2013

30 Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшинэ. Амийг чинь тэд эрнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

30 Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан, алтан чимэглэлээр чимэн, нүдээ будаж томруулавч чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшдэг. Тэд чиний амийг эрдэг.

Onani mutuwo Koperani




Иеремиа 4:30
27 Mawu Ofanana  

Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан толгойгоо чимэглээд, цонхоороо харав.


Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул. Гоёмсог харцанд нь бүү олзлогд.


Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан бөгөөд зүрх нь зальхай байлаа.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан найдлага маань энэ. Тэгэхээр бид яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Чи өөрөө тэднийг сургасан байтал Урьдын нөхдийг чинь Тэр чиний дээр Чамайг захируулахаар тавивал чи юу гэх вэ? Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчинд чи баригдахгүй гэж үү?


Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”


Бүх амраг чинь чамайг мартаж, Тэд чамайг эрэлхийлэхгүй байна. Учир нь Би чамайг дайсны шархаар, Харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь Хилэнц чинь их, нүгэл чинь тоолшгүй олон учраас билээ.


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Би амрагуудаа дуудав. Тэд намайг мэхлэв. Тахилчид ба ахмадууд минь Амь голоо зогоох хоол хүнс хайсаар хот дотор мөхөв.


Хацар дээрээ нулимстай Гашуудан уйлна, шөнө дөлөөр Хайртуудынх нь дундаас тайтгаруулах хүн Ганц алга даа, түүнд Хамаг олон найз нь урвацгаажээ. Харьтан дайснууд хүртэл болцгоожээ.


Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв. Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.


Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.


Чамайг шархдуулагчийн гарт Өөрийг чинь алах алуурчны өмнө Чи Бурхан биш хүн атлаа «Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?


Холбоотон байсан бүхэн чинь Хилийн зүг чамайг шахаж, Эв найртай гэгдэх хүмүүс Чамайг мэхэлж түрэмгийлнэ. Талхыг чинь идэж явсан тэд Дор чинь урхи тавина. Үүнийг гэх хүн үгүй.


бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм.


Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө.


Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.


Тэр эмэгтэй нил ягаан ба час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын булай юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa