Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 4:29 - Ариун Библи 2013

29 Морьтон ба харваачийн дуугаар хот бүр зугтмуй. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирмуй. Хот бүр орхигдож, Хүн тэнд эс амьдармуй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

29 Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг. Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.

Onani mutuwo Koperani




Иеремиа 4:29
14 Mawu Ofanana  

Тиймээс тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанжингуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав.


Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж, Толгод дээрх тэмдэг мэт болох хүртэлээ Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж, Таван хүний заналхийллээр Та нар зугтах болно.


ЭЗЭН, хүмүүсийг хол аваачин Нутгийн дунд мартагдсан газрууд их болно.


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Арслан ой шугуйгаасаа гарч, Үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраас гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргүүдийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Тэд нум, жад агсах агаад Хэрцгий бөгөөд өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй. Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт тэд морьдоо унадаг.


Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харав. Тэр “Босгуудыг нь ганхуулахын тулд Баганануудын толгойг цохь. Бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд. Үлдэгсдийг нь Би илдээр ална. Оргогч нь үл зайлна, Зугтагч нь эс мултарна.


Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.


Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa