Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 4:24 - Ариун Библи 2013

24 Уулсыг Би хартал, Үзэгтүн, тэд доргиж байв. Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 4:24
19 Mawu Ofanana  

ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.


Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв. Уулсын суурь ч доргив.


Аянгын тань дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ. Газар чичрэн хөдөлж байлаа.


Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлнэ. Газар дэлхий үүнийг хараад чичрэв.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Би тэнгэрийг донсолгоно. Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


Дэлхий архичин шиг гуйвж, Овоохой шиг дайвалзана. Учир нь гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул тэр унаж, Дахин хэзээ ч үл босно.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Данаас морьдын тургих нь сонсогдлоо. Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргином. Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь, Хот болон оршин суугчдыг нь залгидаг.


Би уулсын төлөө уйлаан болон орь дууг, Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана. Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна. Тэнгэрийн шувууд, араатан амьтдын Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.


Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.


Түүний дор уулс нь хайлж, Хөндий талууд хуваагдан Галын дэргэдэх лааны тос мэт Хясаанаас цутгах ус мэт болно.


Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa