Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 39:2 - Ариун Библи 2013

2 Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 39:2
13 Mawu Ofanana  

Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм.


Иудагийн хаан Зедекиагийн аравдугаар онд буюу Небухаднезарын наймдугаар онд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.”


Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ, Гэхдээ бүрмөсөн бүү устга. Мөчрүүдийг нь суга тат, Учир нь тэд ЭЗЭНийх биш.


Бидний олзлогдлын арван хоёрдугаар оны аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над дээр ирэн “Хот эзлэгдэв” гэж хэлэв.


Дараа нь төмөр тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүнд чиглүүл. Израилийн гэрт өгөх тэмдэг энэ юм.


Бүслэлтийн өдрүүд гүйцэхэд гуравны нэгийг нь хотын дунд галд шатаа. Тэгээд гуравны нэгийг нь авч, хотын эргэн тойронд илдээр цавчиж, үлдсэн гуравны нэгийг нь салхинд хийсгэ. Би тэдний араас илд сугалах болно.


ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa