Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 38:2 - Ариун Библи 2013

2 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.»

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».

Onani mutuwo Koperani




Иеремиа 38:2
20 Mawu Ofanana  

«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


Харин, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Муудсан тул идэж болохооргүй болсон муу инжиртэй адил, Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа ба түшмэдийг нь, мөн энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг бас Египет нутагт амьдардаг хүмүүсийг хаяна.


Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэж хэл.


Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭН айлдсаны адил чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?


Давидын сэнтийд суудаг хаан ба энэ хотод амьдардаг бүх хүн бас та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж хэлж байна.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.


Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв.


Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.


Би Иерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ.


Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Эзэн БУРХАН айлдаж байна. Алгаа хавсран хөлөө дэвслэн байж, ай хөөрхий! Израилийн гэрийн ёрын жигшүүрт хамаг юмны улмаас илд, өлсгөлөн, тахлаар тэд унах болно! гэж хэл.


Илд нь гадна байж, гамшиг, өлсгөлөн нь дотор байна. Хээр байгч нь илдэнд алагдаж мөн хотод байгчдыг нь өлсгөлөн, гамшиг устгах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa