Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 37:7 - Ариун Библи 2013

7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.

Onani mutuwo Koperani




Иеремиа 37:7
22 Mawu Ofanana  

Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чиний сонссон үгсийн тухайд,


Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тиймээс Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.


Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулвал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд Чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв.


Тэгтэл Фараоны цэрэг Египетээс гарчээ. Иерусалимыг бүслэн байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас холдон одов.


Тэгтэл эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий үг ирж


Урьдын өдрүүдэд байсан бүх үнэт зүйлээ Зовлон зүдүүр ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унахад Хэн ч түүнд тусалсангүй. Өстнүүд хотыг харж, Эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийв. Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.


“Олон амийг таслахаар шороон далан овоологдож, бүслэх хана босгогдоход Фараон их цэрэг ба агуу чуулганыхаа хамтаар, түүнд дайн хийхэд нь туслахгүй.


Египетчүүд дахин хэзээ ч Израилийн гэрийн найдвар болохгүй бөгөөд тусламж эрэн тэдэн уруу эргэсэн өөрсдийнхөө хилэнцийг тэд санах болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэднэ»” гэв.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл ба хугарсан гарыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa