Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:9 - Ариун Библи 2013

9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тав дахь жилийн есдүгээр сард Иерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Иерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг тунхаглав.

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:9
16 Mawu Ofanana  

Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав.


Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж —


Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордондоо есдүгээр сард сууж байлаа.


Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.


Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртэлээ таар ороов.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла.”


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж —Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa