Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:23 - Ариун Библи 2013

23 Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:23
18 Mawu Ofanana  

Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцаж иртэл энэ хүнийг шоронд байлган, чангалангийн талх, усаар өл залгуул» гэж байна” гэж хэл гэв.


Израилийн хаан, Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


Үнэндээ чи сахилгажуулалтыг үзэн ядаж, Үгсийг минь арагшаа хаядаг.


Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй,


Үгийг үл тоомсорлох нь өр. Зарлигаас эмээх нь шагнал.


Бишгүй олон төлөвлөгөө хүний зүрхэнд байдаг ч Биелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


“Сургамжийг ямар их үзэн ядав аа, би Гэсгээлтийг яасан их үл ойшоов оо, зүрх минь


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Тэгтэл, хуйлмал ном болон Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,


“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номд байсан урьдын бүх үгийг түүн дээр бич.


Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa