Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 36:12 - Ариун Библи 2013

12 тэрээр хааны өргөө уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 тэрээр хааны гэр уруу, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэд болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэд тэнд сууж байв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 36:12
13 Mawu Ofanana  

Тэгээд тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан —


Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда Иерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэнд тэд түүнтэй ярилцжээ.


Иосиа хааны арван наймдугаар онд Мешулламын ач, Азалиагийн хүү, гүүш Шафаныг хаан, ЭЗЭНий өргөө уруу илгээн —


Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв.


Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны өргөөнөөс ЭЗЭНий өргөөнд очиж, ЭЗЭНий Шинэ гулдан хаалганы орох үүдэнд сууцгаав.


Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв.


Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.


Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв.


Тэгтэл долдугаар сард хааны удмын Елишамагийн ач, Нетаниагийн хүү Ишмаел болон хааны тэргүүн түшмэд арван хүний хамт Ахикамын хүү Гедалиа уруу Мизпад ирэв. Тэд Мизпад хамтдаа талх идэж байх зуур


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa