Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 34:7 - Ариун Библи 2013

7 тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хот, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хотууд, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 34:7
18 Mawu Ofanana  

Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ.


Тэгтэл Рабшаке буцаж ирээд, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэдэв.


Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгууд барив.


Ассирийн хаан, Лахишаас Иерусалимд Хезекиа хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд гай гамшгийнх нь үед тэднийг үнэхээр аврахгүй.


Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэргүүд нь, эрх мэдлийнх нь доор байсан дэлхийн бүх хаанчлал ба бүх ард түмний хамт Иерусалимын эсрэг, бүх хотынх нь эсрэг дайтаж байх үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,


Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.


Юунд бид амар сууна вэ? Цуглараад, бэхлэлт хотууд уруу явцгааж, Тэнд хамтдаа сөнөе. Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул Бурхан ЭЗЭН маань биднийг сөнөөхөөр яллаж, Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.


Лахишийн оршин суугч аа, Морьдоо тэргэнд хөллөөрэй. Сионы охины нүгэл чамаас эхтэй юм. Учир нь Израилийн гэмт үйлдэл чамаас олдсон юм.


Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотод чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотод чамайг бүслэх болно.


Иймээс Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт Иерусалимын хаан Адони-зедек хэл хүргүүлэхдээ —


Тэгтэл Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын таван хаан бүх цэрэгтэйгээ хуран цугларч, Гибеоны ойролцоо байрлан, тэр хотын эсрэг хөдлөв.


Иармутын нэг хаан, Лахишийн нэг хаан,


Иармут, Адуллам, Соко, Азека,


Лахиш, Бозкат, Еглон,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa