Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 34:16 - Ариун Библи 2013

16 та нар эргэж, нэрийг минь бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолоо хүн нэгбүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг эрэгтэй, эмэгтэй боолоо болгохоор эрхшээлдээ оруулсан билээ” гэж айлджээ» хэмээв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 боловч та нар эргэж, Миний нэрийг бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн өөрийн эрэгтэй, эмэгтэй боолыг хүн нэг бүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг өөрсдийн эрэгтэй, эмэгтэй боол болгохоор эрхшээлдээ оруулсан билээ” гэж айлджээ» хэмээв.

Onani mutuwo Koperani




Иеремиа 34:16
15 Mawu Ofanana  

Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.


Гэвч дараа нь тэд эргээд өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцаан аваад, эрэгтэй, эмэгтэй боолуудаа эрхшээлдээ оруулжээ.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Гэвч зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж, гажуудлыг үйлдээд, буруутын хийдэг хамаг жигшүүрийг үйлдэх аваас тэр амьд үлдэх үү? Үйлдсэн бүх зөвт үйлс нь үл дурсагдана. Учир нь урвалт ба үйлдсэн нүглийнхээ улмаас тэр үхэх болно.


Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Дахиад, хэрэв зөвт нэгэн зөвт байдлаасаа эргэж гажуудал үйлдэх бөгөөд Би түүний өмнө бүдрэх чулуу тавих аваас тэр үхэх болно. Чи түүнд сэрэмжлүүлээгүй учир тэрээр нүглийнхээ дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би гараас чинь нэхнэ.


Би ариун нэрээ Миний ард түмэн Израилийн дунд мэдүүлэх болно. Ариун нэр минь дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь үл хүндлэгдсэн» гэж хэлснээрээ та нар үүнийг бузарлаж байна.


Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ гэдэг чинь жигшил юм» гэж хэлж байна.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa