Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 34:14 - Ариун Библи 2013

14 “Долоон жилийн эцэст та нарын хүн нэгбүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 ”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.

Onani mutuwo Koperani




Иеремиа 34:14
28 Mawu Ofanana  

ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэхээр өөрийгөө худалдсан Ахаб шиг хүн үнэндээ байсангүй. Түүнийг эхнэр Иезебел нь уруу татсан юм.


Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу?


Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.


Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?


Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гарган авчирсан тэр үеэс өнөөг хүртэл «Дуу хоолойг минь сонс» гэж цөхрөлтгүй анхааруулсаар, хатуу сануулсан билээ.


Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ мэлмийд минь зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарцаа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр цөвт муу замаасаа эргэж, үйлсээ засаж мөн өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж,


Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм.


Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Израилийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд зөвт нэгнийг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдсан.


Ядуусыг мөнгөөр, Гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч Буудайн хаягдлыг мөн зарахын тулд” гэдэг.


Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?


Долоон жил тутамд жилийн эцсээр чи өр авлагаа цуцал.


Хэрэв чиний ах дүү болох еврей эр эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул.


Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa