Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иеремиа 33:26 - Ариун Библи 2013

26 тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.

Onani mutuwo Koperani




Иеремиа 33:26
17 Mawu Ofanana  

Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Эдгээр нь Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезарын олзлон авч одсон цөлөгдөгсдөөс буцаж ирсэн уг аймгийн хүмүүс юм. Тэд Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хотод буцаж ирсэн билээ.


Тэгээд тахилч нар болон левичүүд, мөн Иерусалим болон ойр орчимд нь амьдардаг зарим ардууд, дуучид, хаалгачид болон сүмийн үйлчлэгчид өөр өөрсдийн хотдоо мөн бүх Израиль ч бас өөрсдийн хотуудад амьдарцгаав.


ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.


Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэлэхдээ «Итгэлгүй Израиль аа, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би чам уруу уурлан харахгүй. Учир нь Би энэрэнгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би үүрд уурлахгүй.


Ефраим хайрт хүү минь мөн үү? Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ Би түүнийг лавтайяа санадаг. Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж, Доорх газрын сууриуд тооцоологдож чадвал, Би ч бас Израилийн бүх үр удмыг Үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, тэднийг сэргээн, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би ариун нэрийнхээ төлөө хартай байх болно.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв.


Өөрийнхөө төлөө Би Үүнийг газарт тариална, Ло-рүхамаг бас өршөөж, Ло-аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд «Та бол миний Бурхан» гэж Тэд хэлэх болно.”


Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд Би тэдэнд хариулах болно.


Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa